Эхний үлдэгдэл оруулах 

Системд нэвтрэх үед хэрэглэгч нь системд эхний үлдэгдлийг оруулж өгөх боломжтой. NEXT ERP-д эхний үлдэгдлийг дараах таван төрөлд хуваасан.

  • Дансны үлдэгдэл 

  • Мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 

  • Өглөг/авлагын үлдэгдэл 

  • Барааны үлдэгдэл 

  • Үндсэн хөрөнгийн үлдэгдэл 

Зураг № 1. Эхний үлдэгдлийн үндсэн цонх 

Үлдэгдлийн Excel форматыг дараах цэсээс авах боломжтой.

Зураг № 2. Үлдэгдлийн Excel форматыг авах хэсэг 
Зураг № 3. Татагдсан Excel файлууд 
Зураг № 4. Excel загвар дахь талбарууд 
Анхаарах
Excel форматанд байгаа шар өнгөтэй баганууд нь заавал утга оруулахыг шаардана. Иймээс импорт/оруулалтын өмнө шар талбаруудыг бүрэн бөглөсөн эсэхийг шалгана.

1. Дансны эхний үлдэгдэл 

Дансны үлдэгдэл оруулахад * хэсгийг бөглөнө. Дүн нь Дебит эсхүл Кредит талд тавигдах боломжтой.

Зураг № 5. Дансны эхний үлдэгдэл оруулах дэлгэц 
Зураг № 6. Дансны эхний үлдэгдэл оруулах excel формат
  1. Дансны үлдэгдлийн мэдээллийг бэлтгэнэ. 

  1. * тэмдэглэгээтэй шаардлагатай талбаруудыг бөглөнө. 

  1. Дүнг Дебит эсхүл Кредит талд зөв байрлуулна. 

  1. Түр хадгалах шаардлагатай бол түр хадгална. Энэ үед шалгуур ажиллахгүй. 

  1. Бүх мэдээлэл зөв болсон үед “Баталгаажуулах” дарна. Баталгаажсанаар эхний үлдэгдэл ерөнхий журнал дээр орно.

Анхаарах
“Түр хадгалах” үед шалгуур ажиллахгүй. Тиймээс түр хадгалсан мэдээллийг эцсийн баталгаажуулалт хийхээс өмнө заавал нягтална.

2. Мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдэл

Мөнгөн хөрөнгийн үлдэгдэл оруулахдаа * хэсгийг бөглөнө. 

Зураг № 7. Мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдэл 
Зураг № 8. Мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдэл оруулах excel формат
  1. Мөнгөн хөрөнгийн шаардлагатай мэдээллийг бөглөнө. 

  2. Данс бүрийн үлдэгдлийг Дансны үлдэгдлийн дүнтэй тулгана. 

  3. Шаардлагатай бол түр хадгална. 

  4. Эцэст нь “Баталгаажуулах” дарж шалгуурыг ажиллуулна. 

Заавал шалгах
Мөнгөн хөрөнгийн дансны үлдэгдэл нь Дансны үлдэгдлийн дүнтэй тус бүрдээ тэнцэж байх ёстой.

3. Өглөг / авлагын эхний үлдэгдэл

Өглөг/авлагын хэсэгт “Мөр нэмэх/мөр хасах” товчийг дарж харилцагч тус бүрээр өглөг/авлагыг оруулна. 

Зураг № 9. Өглөг / авлагын эхний үлдэгдэл 
 Зураг № 9. Өглөгийн эхний үлдэгдэл оруулах excel формат
  1. Өглөг/авлагын хэсгийг нээнэ. 

  2. “Мөр нэмэх” ашиглан шаардлагатай харилцагчийн мөрийг нэмнэ. 

  3. Харилцагч тус бүрийн үлдэгдлийг оруулна. 

  4. “Мөр хасах” ашиглан буруу/илүү мөрийг хасна. 

  5. Нийт дүнг тухайн өглөг/авлагын дансны үлдэгдэлтэй тулгана. 

  6. Зөв бол “Баталгаажуулах” дарна. 

Заавал шалгах
Өглөг/авлагын дансаар бүртгэгдсэн үлдэгдэл нь Дансны үлдэгдлийн дүнтэй тус бүрдээ тэнцэж байх ёстой.

4. Бараа материалын үлдэгдэл

Бараа материалын үлдэгдэл хэсэгт “Мөр нэмэх/мөр хасах” товчийг дарж бараа материал тус бүрээр үлдэгдлийг оруулна.

Зураг № 10. Бараа материалын үлдэгдэл 
Зураг № 11. Бараа материалын үлдэгдэл оруулах excel формат
  1. Бараа материалын үлдэгдлийн хэсгийг нээнэ. 

  2. Бараа материал тус бүрийн мөрийг нэмнэ. 

  3. Үлдэгдлийг бараа тус бүрээр оруулна. 

  4. Буруу мөрийг шаардлагатай бол хасна. 

  5. Данс тус бүрийн нийт дүнг Дансны үлдэгдэлтэй тулгана. 

  6. Зөв бол “Баталгаажуулах” дарна. 

Заавал шалгах
Бараа материалын үлдэгдэл нь данс тус бүрээрээ Дансны үлдэгдлийн дүнтэй тэнцүү байх ёстой.

5. Хөрөнгийн үлдэгдэл

Хөрөнгийн үлдэгдэл хэсэгт “Мөр нэмэх/мөр хасах” товчийг дарж хөрөнгө тус бүрээр үлдэгдлийг оруулна.

Зураг № 12. Хөрөнгийн үлдэгдэл 
Зураг № 12. Хөрөнгийн үлдэгдэл 
Зураг № 12. Хөрөнгийн үлдэгдэл оруулах excel формат 
  1. Хөрөнгийн үлдэгдлийн хэсгийг нээнэ. 

  2. Хөрөнгө тус бүрээр мөр нэмнэ. 

  3. Үлдэгдлийг хөрөнгө тус бүрээр оруулна. 

  4. Данс тус бүрийн нийт дүнг Дансны үлдэгдэлтэй тулгана. 

  5. Шаардлагатай бол түр хадгална. 

  6. Зөв бол “Баталгаажуулах” дарж шалгуурыг ажиллуулна. 

Заавал шалгах
Хөрөнгийн үлдэгдэл данс тус бүрээрээ Дансны үлдэгдлийн дүнтэй тэнцүү байх ёстой.
Next helpcenter