Хөрөнгө орлого
1. Зориулалт
Энэ цонх нь байгууллагад шинээр орж ирсэн үндсэн хөрөнгийг (тоног төхөөрөмж, компьютер, машин, тавилга гэх мэт) системд бүртгэж, санхүүгийн тайланд зөв тусгах зориулалттай.
Хэрэглэгч энэ цонхыг ашиглан:
-
Орлогын баримтын мэдээлэл оруулна
-
Хөрөнгийн дэлгэрэнгүйг жагсааж бүртгэнэ
-
Санхүүгийн журнал холбож баталгаажуулна
-
Хөрөнгийн карт үүсгэн Хөрөнгийн жагсаалт руу оруулна
Кейс: Компьютер худалдан авч орлогоор бүртгэх
1-р алхам: Цонх руу нэвтрэх
Үндсэн цэс → Хөрөнгө → Орлого
2-р алхам: Баримтын мэдээлэл бөглөх
-
Орлогын огноо: 2026-09-15
-
Харилцагч: БСБ Мега Стор
-
Валют: MNT
3-р алхам: Хөрөнгийн мэдээлэл оруулах
-
Хөрөнгийн нэр: Dell Latitude 5440 Laptop
-
Ангилал: Компьютер
-
Тоо ширхэг ба өртөг
-
Ашиглалтын хугацаа: 3 жил
-
Элэгдлийн арга: Шулуун шугам
-
Элэгдэл эхлэх огноо: 2026-10-01
4-р алхам: Санхүүгийн журнал холбох
5-р алхам: Баталгаажуулах
-
Түр хадгалсан → Баталсан төлвөөр хадгалж гүйлгээ батлагдах бөгөөд журнал үүснэ.
2. Цонхны бүтэц ба талбарууд
Цонхны “шүүлт” товчийг дарж унжуулан огнооны интервал болон бусад шүүлтүүтийг ашиглан хайлт хийснээр бүртгэгдсэн гүйлгээнүүдийн жагсаалт харагдах болно. Жагсаалтанд:
-
Орлогын дугаар – Системийн автомат дугаарлалт юм
-
Гүйлгээний огноо – Баримтын огноо
-
Гүйлгээ хийсэн ажилтан – Гүйлгээг системд бүртгэн оруулж буй хэрэглэгч
-
Нийт тоо ширхэг – Тухайн баримтанд багтсан бүх хөрөнгийн нийлбэр тоо ширхэг
-
Нийт өртөг – Тухайн баримтын нийт хөлийн дүн буюу орлогын дүн
-
Төлөв – Түр хадгалсан, Баталсан төлвүүдтэй. Баталсан төлөв нь уг баримтаар авсан хөрөнгө тайланд тусгагдаж, баримтын дүнгээр журналын гүйлгээ үүссэнийг илтгэнэ.
-
Тайлбар – Гүйлгээний талаарх илтгэх товч тайлбар
-
Үүсгэсэн ажилтан - Гүйлгээг системд бүртгэн оруулж буй хэрэглэгч
-
Үүсгэсэн огноо – Гүйлгээг системд анх бүртгэсэн үеийн системийн огноо байдаг
-
Өөрчилсөн ажилтан - Гүйлгээг дахин засварлаж, “баталсан” төлөвт хадгалсан хэрэглэгч
-
Өөрчилсөн огноо – “баталсан” төлвөөр хадгалах үеийн системийн огноо байдаг
Хэрэв өмнө бүртгэгдсэн мэдээллийг харах, засварлах шаардлагатай бол жагсаалтаас Double-click хийж орлогын баримтын дэлгэрэнгүй мэдээлэл рүү цааш дамжин орно. Үүнийг “гүйлгээ засварлах” хэсэгт тайлбарлая.
“Шинэ” товчийг дарсанаар шинээр орлогын баримт бүртгэх горим руу шилжинэ. Орлогын баримтын бүртгэлд дараах мэдээллүүдийг оруулах шаардлагатай, үүнд:
A. Гүйлгээний мэдээлэл / Үндсэн хэсэг
-
Гүйлгээний огноо – Автоматаар “өнөөдрийн” системийн огноог авна, гараас өөрчилж болно.
Анхаарах: Тухайн гүйлгээ хийж буй огноогоор систем дээр санхүүгийн тайлант үе нээлттэй байх ёстой шүү. Тайлант үеийг та дэлгэцийн баруун дээд буланд байрлах хэсгээс шалгаарай.
-
Гүйлгээ хийсэн ажилтан – Системд нэвтэрсэн байгаа хэрэглэгчийн мэдээллийг харуулна
-
Нийт тоо ширхэг – Энэ нь нийт тоо ширхэг бөгөөд гараас оруулахгүй, жагсаалтанд нэмсэн мэдээллээс автоматаар бодогдоно
-
Нийт өртөг – Энэ нь нийт баримтын дүн бөгөөд гараас оруулахгүй, жагсаалтанд нэмсэн мэдээллээс автоматаар бодогдоно
-
Харилцагч – Хөрөнгийг худалдан борлуулагч нь буюу баримт олгосон газар, бэлтгэн нийлүүлэгч юм. Үүнийг хамгийн түрүүнд сонгосоноор дэлгэрэнгүй жагсаалтанд мөр нэмэх боломжтой.
Нүдэнд гарч ирсэн жагсаалтаас хэрэв таны хайсан харилцагч олдохгүй бол доод хэсэгт байрлах “сэргээх” эсвэл нэмэх буюу “шинэ” товчийг дараарай.
Чухал холбоос: Үндсэн цэсний Мастер дата / Харилцагч цонхонд бүртгэлтэй бүх харилцагч энд харагддаг.
-
Төлөв – Баримтыг шинээр үүсгэхэд “түр хадгалсан” төлөв сонгогддог. Энэ төлөвт журналын гүйлгээ үүсэхгүй. Бүрэн мэдээлэл оруулсаны дараа “баталсан” төлвөөр хадгалж журналыг холбох боломжтой.
-
Валют – Хэрэв дотоодоос худалдан авсан бол Төгрөг (MNT) сонгоно (энэ нь Default байдаг), харин гадаадаас импортоор худалдан авсан бол тохирох валютыг сонгоорой.
-
Валютын ханш – Валют нь MNT бол ханш нь Default 1 байна, энэ нь гараас өөрчлөгдөхгүй. Харин гадаад валютыг сонгосоноор Валютын ханш дээр тухайн сонгогдсон гүйлгээний огнооны Монгол банкны хаалтын ханш татагдах бөгөөд, шаардлагатай бол гараас өөрчлөх боломжтой.
-
НӨАТ дүн – Энд дотоодоос худалдан авсан хөрөнгийн үнийн дүнгээс НӨАТ салж харагдана
-
НӨАТ-ийн зардал – Хэрэв импортоор худалдан авсан бол гаалийн бүрдүүлэлт хийхэд төлсөн НӨАТ-ийн зардлыг энд оруулаарай.
-
Гаалийн зардал – Мөн импортоор худалдан авахдаа гаальд төлсөн гаалийн татварыг энд оруулаарай.
-
Тээврийн зардал – Мөн импортоор худалдан авахдаа төлсөн тээврийн зардлыг энд оруулах боломжтой. Тухайн тээврийн зардал нь нэгжийн тоо ширхэгт үндэслэн хуваарилагддаг. Зарим тохиолдолд дотоодоос худалдан авахад холбогдон гарсан тээврийн зардлыг ч мөн адил өртөгт хуваарилах хэрэг гардаг, тийм тохиолдолд энд НӨАТ хассан дотоод тээврийн зардлыг оруулаарай.
-
Бусад зардал – Үндсэн хөрөнгийг худалдан авч бүртгэхтэй холбогдон өөр бусад зардлууд гарч болдог, тухайн зардлын НӨАТ-гүй дүнг энд оруулаарай.
-
Тайлбар – Орлогын баримтыг ялгах гүйлгээний утга байдлаар богино тайлбарыг энд бичээрэй. Нийт 200 тэмдэгт оруулах боломжтой байдаг.
B. Үндсэн мэдээлэл / дэлгэрэнгүй жагсаалт
-
Хөрөнгийн загвар – Системийн суурь мэдээлэл дотор урьдчилан оруулж өгсөн өргөн хэрэглэгддэг загваруудаас сонгох боломжтой. Тухайн загварын ангилал, элэгдлийн хязгаар, хөрөнгийн данс зэрэг нь шууд холбогдсон байдаг.
Чухал холбоос:Та хөрөнгийн загварыг өөрчлөхийг хүсвэл үндсэн цэсний Мастер дата / Суурь мэдээлэл / Хөрөнгө / Хөрөнгийн код цонхоор орж нэмэх/устгах/засах боломжтой.
-
Ангилал (Category) – Компьютер, Тоног төхөөрөмж, Барилга гэх мэт хууль журамд заагдсан үндсэн хөрөнгийн ангиллууд системд Default орсон байдаг. Үүнийг байгууллагын хэрэгцээнд тохируулан нэмэгдүүлэх өөрчлөх боломжтой.
Чухал холбоос:Та хөрөнгийн ангиллыг өөрчлөхийг хүсвэл үндсэн цэсний Мастер дата / Суурь мэдээлэл / Хөрөнгө / Хөрөнгийн ангилал цонхоор орж нэмэх/устгах/засах боломжтой.
-
Төрөл (Sub category) – Хөрөнгийн ангилал нь дотроо дэд категориудад хуваагдана. Жишээ нь Барилгыг оффисын барилга, үйлдвэрийн барилга г.м. Тээврийн хэрэгслийг суудлын автомашин, ачааны автомашин г.м. Эдгээрийг системд өргөн хэрэглэгчддэг дэд категори төрөл болгон оруулсан байдаг.
Чухал холбоос:Та хөрөнгийн төрлийг өөрчлөхийг хүсвэл үндсэн цэсний Мастер дата / Суурь мэдээлэл / Хөрөнгө / Хөрөнгийн төрөл цонхоор орж нэмэх/устгах/засах боломжтой.
-
Хөрөнгийн код – Хөрөнгийн код автоматаар үүсэхгүй, гараас бичиж оруулна. Аль болох стандартчилсан форматтай болгох хэрэгтэй, жишээ: FA-2026-IT-001
-
Хөрөнгийн нэр – “Dell Latitude 5440 Laptop” гэх мэт тодорхой нэр бичнэ
-
Марк – E-Series гэх мэт маркийг тодорхойлж бичнэ
-
Сериал код – Хөрөнгийн өөрийн давтагдашгүй код, сериалыг бичээрэй
-
Хэлтэс – Хөрөнгийг ашиглах газар
-
Эд хариуцагч – Хөрөнгийг хүлээн авах ажилтан
-
Салгаж кодлох – Олон тоогоор авсан нэг ижил хөрөнгийг энд 1 мөрөөр оруулаад үүнийг чек хийвэл ширхэг тус бүрээр мөр болж задран кодлогддог
-
Тоо – Нийт тоо ширхэг
-
Нийт дүн Валют – Валютаарх нийт дүнг бичээрэй, хэрэв MNT бол төгрөгийн дүнгээ бичнэ. Өөрөөр хэлбэл та тоог нэг бүрийг нь 1 сая төгрөгөөр нийт 3 ширхэг хөрөнгө авсан бол Тоог 3, нийт дүнг 3 сая төгрөг гэж бичих юм.
-
Нийт дүн – Энэ нь валютын ханшаар үржигдэж бодогдоно
-
НӨАТ-тэй эсэх – Сонгогдсон харилцагчийн НӨАТ төлөгч эсэх бүртгэлээс хамаарна
-
НӨАТ - Хэрэв харилцагч нь НӨАТ төлөгч бол энд НӨАТ-ийн дүнг өртгөөс салгаж харуулна
-
НӨАТ-гүй үнэ – НӨАТ салгасан цэвэр өртгийн дүнг харуулна
-
Элэгдүүлж эхлэх огноо – Зарим тохиолдолд шинээр орлогод авсан хөрөнгийг тодорхой хугацааны дараа ашиглалтанд авдаг, тэр тохиолдолд элэгдэл тооцож эхлэх огноог энд зааж өгнө.
-
Ашиглалтанд авсан огноо – Ашиглалтанд авсан ч элэгдүүлж эхлэх огноог хойшлуулж болдог.
-
Ашиглах (жил) – Санхүүгийн зорилгоор ашиглах жил буюу элэгдлийн хязгаар болно, энэ нь хөрөнгийн ангилалд тохируулагдсан байдаг
-
Ашиглах (жил) Татвар – Татварын хуулиар заасан үндсэн хөрөнгийн ашиглалтын жил буюу элэгдлийн хязгаар байна
-
Элэгдүүлэх арга – Та үндсэн 4 аргаас тохирохыг сонгоорой [шулуун шугамын арга], [үйл ажиллагааны арга], [жилүүдийн нийлбэрийн арга], [үлдэгдэл бууруулах арга]
Анхаарах: Элэгдлийн аргуудын талаар “элэгдэл байгуулах” хэсэгт дэлгэрэнгүй тайлбарлана.
-
Үлдэх өртөг – Хөрөнгийг элэгдүүлж дуусахад үлдэх өртгийн дүнг энд оруулна
-
Үйлдвэрлэх нэгжийн тоо – Элэгдлийн арга дээр үйл ажиллагааны аргыг сонгосон бол энд 1 жилд ногдох үйлдвэрлэлийн норм тоо хэмжээг оруулна
-
Элэгдүүлэлтийн хувь санхүү – Элэгдлийн арга дээр үлдэгдэл бууруулах аргыг сонгосон бол энд жил бүрийн үлдэгдэл бууруулах хувийг оруулна
-
Хөрөнгийн данс – Үндсэн хөрөнгийн анхны өртөг аль дансанд суухыг энд сонгож өгөх бөгөөд энэ нь ихэвчлэн хөрөнгийн ангилал дээр тохируулагдсан байдаг
-
Элэгдлийн данс – Үндсэн хөрөнгийн хуримтлагдсан элэгдлийг аль дансанд хуримтлуулж байхыг энд сонгож бөгөөд энэ нь ихэвчлэн хөрөнгийн ангилал дээр тохируулагдсан байдаг
-
Нэгж өртөг – НӨАТ-гүй үнийг нийт тоо ширхэгт хувааж тооцсон өртөг байна
-
Нийт өртөг – Хуваарилагдсан зардлууд нэмэгдсэн өртөг тооцоологдоно
-
НӨАТ-ийн зардал – энэ нь Монгол улсын хилээр импортлон оруулахад төлсөн НӨАТ тул өртөгт орохгүй
-
Гаалийн зардал – Гаалийн татварт төлсөн зардлыг өртөгт хуваарилсан дүн тооцоологдоно
-
Тээврийн зардал – Нийт тээвэрт төлсөн зардлыг өртөгт хуваарилсан дүн тооцоологдоно
-
Бусад зардал – Нийт төлсөн бусад зардлыг өртөгт хуваарилсан дүн тооцоологдоно
-
Төлөв – Энэ нь хөрөнгийг системийн төлвөөр ангилж харахад хэрэг болно. Нийт 9 төлөв бий, тохирохыг сонгоорой.
Зөвлөмж: Элэгдэл хорогдол тооцдоггүй хөрөнгүүдийг “элэгдүүлэхгүй” гэсэн төлвөөр орлого авах боломжтой. Жишээ нь газар, ном сурах бичиг г.м.
-
Тайлбар – Энэ хэсэгт тухайн хөрөнгөтэй холбогдох дэлгэрэнгүй тайлбарыг оруулах боломжтой
-
Зураг – Хөрөнгийн бодит зургийг хавсаргавал зүйтэй юм. Мөн зургийг хожим хөрөнгийн дэлгэрэнгүй дээрээс солих боломжтой байдаг.
Анхаарах: Зургийн хэмжээ 2МВ-ээс бага, PNG эсвэл JPEG байхыг шаардана
С. Санхүүгийн бичилт
Систем автоматаар дараах бичилт үүсгэнэ:
-
Дт – Үндсэн хөрөнгө
-
Дт – НӨАТ авлага
-
Кт – Нийлүүлэгчийн өглөг
Хэрэглэгч журналын мөрөнд харилцагч, данс зэргийг солих боломжтой
Чухал холбоос: Та автоматаар холбогдож буй журналын гүйлгээний загварыг өөрчлөхийг хүсвэл Ерөнхий тохиргоо руу орж Гүйлгээний загвар хэсгээс Хөрөнгө -> Орлого мөрөнд сонгогдсон гүйлгээний загварыг хараарай. Тухайн загварын кодоор үндсэн цэсний Мастер дата / Суурь мэдээлэл / Ерөнхий журнал / Гүйлгээний загвар цонхонд хайж олоод засах боломжтой.
Орлого баталгаажуулсаны дараа “хэвлэх” товчийг даран анхан шатны баримтыг хэвлэнэ.
D. Хөрөнгийн карт үүсгэх
Гүйлгээг баталсаны дараа систем автоматаар:
-
Хөрөнгийн карт үүсгэнэ
-
Хөрөнгийн жагсаалт руу орж тэндээс картыг хэвлэх боломжтой
Карт гэдэг нь хөрөнгийн дээр наах зориулалттай, хөрөнгийн мэдээллийг агуулсан баркод QR код бүхий шошго юм.
E. Гүйлгээ буцаах
Хэрэв орлогын гүйлгээг буруу хийсэн, журналыг буруу дансанд холбосон зэрэг буцаах шаардлага үүсвэл дараах зурагт үзүүлсэнээр тэр даруй Нэмэлт цэсний “Буцаах” товчийг дарж гүйлгээг буцаах боломжтой. Ингэснээр гүйлгээний төлөв нь Баталгаажсан -> Түр хадгалсан болж буцдаг.
3. Хэрэглэгчийн анхаарах зүйлс
- Анхны өртөгт тээвэр, суурилуулалтын зардлыг оруулдаг эсэхийг байгууллагын бодлогоор шалгах
- Орлогын огноо ба Элэгдүүлж эхлэх огноо буруу бол элэгдэл буруу тооцогдоно
- Ангилал буруу сонговол элэгдлийн хугацаа автоматаар буруу болно
- Зураг заавал оруулах – Бодит хяналтын шаардлага
- Тоо > 1 үед систем олон хөрөнгийн карт үүсгэдэг тул нэршил тодорхой байх
4. Хэрэглэгчдэд зориулсан зөвлөмж
- Хөрөнгийн нэрийг товч, тодорхой бичих
- Элэгдлийн хугацааг санхүүгийн бодлогоос шалгаж оруулах
- Хариуцагчийг заавал сонгох
- Орлогын огноог баримттай тааруулж оруулах