Бараа материалын хөдөлгөөн

1. Зориулалт

Бараа материал → Хөдөлгөөн цэс нь нэг салбар, агуулахын бараа материалыг нөгөө салбар, агуулах руу шилжүүлэх хөдөлгөөнийг бүртгэх, хянах зориулалттай.

  • Төв оффисын агуулахаас салбарын агуулах руу бараа шилжүүлэх
  • Нэг салбараас өөр салбар руу бараа шилжүүлэх
  • Агуулах хооронд бараа материал шилжүүлэх
  • Байгууллагын дотоод бараа материалын шилжилтийг бүртгэх
Анхаарах
Хөдөлгөөн нь нийт бараа материалын хэмжээг өөрчлөхөөс илүүтэйгээр үлдэгдлийг нэг байршлаас нөгөө байршилд шилжүүлэн бүртгэнэ. Нэг талд буурч, нөгөө талд нэмэгдэнэ.

2. Цонхны бүтэц

  • Хөдөлгөөний жагсаалт
  • Үндсэн мэдээлэл
  • Хөдөлгөөний дэлгэрэнгүй
  • Журнал

3. Хөдөлгөөний жагсаалт

Зураг 1. Бараа материалын хөдөлгөөний жагсаалт

Энд өмнө бүртгэгдсэн хөдөлгөөнүүд жагсаалтаар харагдана. Дээд хэсгийн шүүлтүүрээр шаардлагатай гүйлгээг хайж, шүүнэ.

Талбар 

Тайлбар 

Дугаар 

Хөдөлгөөний гүйлгээний дугаараар хайна. 

Огноо 

Огноо эсвэл огнооны хүрээгээр шүүнэ. 

Ажилтан 

Гүйлгээг бүртгэсэн ажилтнаар шүүнэ. 

Салбар (Хаанаас) 

Бараа гаргасан салбар/агуулахыг сонгоно. 

Салбар (Хаашаа) 

Бараа хүлээн авах салбар/агуулахыг сонгоно. 

Төлөв 

Хөдөлгөөний төлвөөр шүүнэ. 

Багана 

Тайлбар 

Дугаар 

Хөдөлгөөний гүйлгээний дугаар. 

Огноо 

Бараа шилжүүлсэн огноо. 

Ажилтан 

Гүйлгээг бүртгэсэн ажилтан. 

Салбар (Хаанаас) 

Бараа гаргасан эх үүсвэр. 

Салбар (Хаашаа) 

Бараа хүлээн авах байршил. 

Нийт тоо 

Шилжүүлсэн нийт тоо хэмжээ. 

Нийт өртөг 

Шилжүүлсэн барааны нийт өртөг. 

Гүйлгээний утга 

Хөдөлгөөнтэй холбоотой тайлбар. 

Төлөв 

Тухайн хөдөлгөөний төлөв. 

4. Шинэ хөдөлгөөн бүртгэх

Бараа материал → Хөдөлгөөн цэс рүү орж    “Шинэ” товчийг дарна. Дараа нь шилжилтийн ерөнхий мэдээлэл болон барааны дэлгэрэнгүй мэдээллийг оруулна.

4.1 Үндсэн мэдээлэл

Зураг 2. Бараа материалын хөдөлгөөний дэлгэрэнгүй бүртгэл

Талбар 

Тайлбар 

Нэмэлт 

Дугаар 

Гүйлгээ хадгалагдах үед системээс үүсгэх гүйлгээний дугаар. 

Гараар оруулах шаардлагагүй. Систем автоматаар дугаарлана. 

Огноо ✱ 

Гүйлгээ хийгдсэн бодит огноо. 

Заавал сонгоно. Систем тухайн өдрийн огноог анхдагч байдлаар харуулах бөгөөд шаардлагатай бол өөрчилж болно. 

Ажилтан 

Гүйлгээ хийж буй ажилтны мэдээлэл. 

Системд нэвтэрсэн ажилтны мэдээллээр бөглөгдөнө. 

Нийт тоо ✱ 

Гүйлгээнд хамрагдсан барааны нийт тоо хэмжээ. 

Барааны жагсаалтын “Тоо” талбаруудын нийлбэрээр харагдана. 

Нийт өртөг ✱ 

Гүйлгээнд хамрагдсан барааны нийт өртөг. 

Барааны жагсаалтын өртгийн мэдээллээс тооцогдон харагдана.

Нийт дүн ✱ 

Гүйлгээний нийт мөнгөн дүн. 

Барааны жагсаалтын “Нийт дүн” талбаруудын нийлбэрээр харагдана

Гүйлгээний утга

Тухайн гүйлгээтэй холбоотой тайлбар, утга. 

Заавал бөглөхгүй. Шаардлагатай бол гараар оруулна. 

Төлөв ✱ 

Гүйлгээний баталгаажуулалтын төлөв.

Гүйлгээ хийгдэж буй төлөвт өөрчлөх боломжтой. "Хийсэн" төлөвт шилжүүлсний дараа гүйлгээг өөрчлөх боломжгүй. 

Анхаарах
Гүйлгээг “Хийсэн” төлөвт шилжүүлэхийн өмнө огноо, салбар, бараа, тоо хэмжээ, өртөг, үнэ болон НӨАТ-ийн мэдээллийг сайтар шалгана уу. “Хийсэн” төлөвт орсон гүйлгээг өөрчлөх боломжгүй.

4.2 Барааны журнал нэмэх

Үндсэн мэдээллийг оруулсны дараа гүйлгээнд хамрагдах бараануудыг Барааны журнал хэсэгт нэмнэ. Барааны үлдэгдэл болон өртөгт нөлөөлөх тул ✱ тэмдэглэгээтэй талбаруудыг анхааралтай бөглөнө. 

Зураг 2. Бараа материалын гүйлгээний дэлгэрэнгүй цонх 

Талбар 

Тайлбар 

Дугаар 

Хөдөлгөөний гүйлгээний дугаар. Системээс үүснэ. 

Огноо 

Хөдөлгөөн хийгдсэн огноо. 

Ажилтан 

Хөдөлгөөнийг бүртгэж буй ажилтан. 

Салбар (Хаанаас) ✱ 

Барааг гаргах эх үүсвэр салбар/агуулах. 

Салбар (Хаашаа) ✱ 

Барааг хүлээн авах салбар/агуулах. 

Нийт тоо 

Хөдөлгөөнд хамрагдсан бүх барааны нийт тоо. 

Нийт өртөг 

Шилжүүлж буй барааны нийт өртөг. 

Гүйлгээний утга 

Хөдөлгөөний зорилго болон нэмэлт тайлбар. 

Төлөв ✱ 

Хөдөлгөөний бүртгэлийн төлөв. 

Зөвлөмж
“Салбар (Хаанаас)” нь барааг гаргаж буй байршил, “Салбар (Хаашаа)” нь барааг хүлээн авч буй байршил. Эдгээрийг буруу сонговол үлдэгдэл буруу байршилд бүртгэгдэх эрсдэлтэй.

5. Хөдөлгөөний дэлгэрэнгүй

Энд ямар барааг, хэдэн ширхэгээр, ямар өртгөөр шилжүүлэхийг бүртгэнэ. “Мөр нэмэх” товчоор бараа нэмэж, шаардлагагүй мөрийг “Мөр хасах” товчоор хасна.

Талбар 

Тайлбар 

Барааны код ✱ 

Шилжүүлэх барааны систем дэх код. 

Барааны нэр 

Сонгосон барааны нэр. 

Бар код 

Барааны бар код. 

Хэмжих нэгж ✱ 

Барааны хэмжих нэгж. 

Тоо 

Шилжүүлэх барааны тоо хэмжээ. 

Нэгж өртөг 

Нэг барааны өртөг. 

Нийт өртөг 

Тухайн барааны нийт өртөг. 

Хэмжих нэгж дэх тоо 

Сонгосон хэмжих нэгжид харгалзах тоо хэмжээ. 

6. Нийт тоо ба өртөг

Дэлгэрэнгүй хэсгийн доод хэсэгт бүх барааны нийлбэр мэдээлэл харагдана.

Үзүүлэлт 

Тайлбар 

Нийт тоо 

Бүх барааны “Тоо” талбарын нийлбэр. 

Нийт өртөг 

Бүх барааны “Нийт өртөг” талбарын нийлбэр. 

Бараа 

Тоо 

Нэгж өртөг 

Нийт өртөг 

Тигер 

2,700₮ 

13,500₮ 

Асахи 

3,500₮ 

14,000₮ 

Нийт 

27,500₮ 

7. Журнал

Журнал хэсэгт хөдөлгөөнтэй холбоотой үүссэн санхүүгийн бичилт харагдана. Энэ хэсгийг хадгалах, баталгаажуулахын өмнө хяналт хийхэд ашиглана.

Багана 

Тайлбар 

Баримтын дугаар 

Үүссэн журналын баримтын дугаар. 

Данс 

Гүйлгээнд ашиглагдсан дансны дугаар. 

Дансны нэр 

Тухайн дансны нэр. 

Валют 

Гүйлгээний валют. 

Дебит дүн 

Дебит талд бүртгэгдсэн дүн. 

Кредит дүн 

Кредит талд бүртгэгдсэн дүн. 

Гүйлгээний утга 

Журналын бичилтийн утга. 

Харилцагч 

Холбогдох харилцагч. 

НӨАТ үзүүлэлт 

НӨАТ-тэй холбоотой мэдээлэл. 

Мөнгөн гүйлгээний үзүүлэлт 

Мөнгөн гүйлгээтэй холбоотой мэдээлэл. 

Төсөл 

Холбогдох төсөл. 

Төсөв 

Холбогдох төсөв. 

Хэлтэс тасаг 

Холбогдох хэлтэс, нэгж. 

Зөвлөмж
Шилжүүлсэн барааны өртгийн дебит болон кредит бичилт зөв үүссэн эсэхийг шалгана. Журналын нийт дебит ба кредит дүн тэнцэж байх ёстой.

8. Хөдөлгөөн бүртгэх дараалал

Алхам 

Үйлдэл 

Бараа материал → Хөдөлгөөн цэс рүү орж “Шинэ” товчийг дарна. 

Хөдөлгөөний огноог сонгоно. 

“Салбар (Хаанаас)” хэсгээс бараа гаргах салбар/агуулахыг сонгоно. 

“Салбар (Хаашаа)” хэсгээс бараа хүлээн авах салбар/агуулахыг сонгоно. 

Хөдөлгөөний дэлгэрэнгүй хэсэгт шилжүүлэх барааг нэмнэ. 

Бараа тус бүрийн тоо хэмжээг оруулна. 

Нэгж өртөг болон нийт өртгийг шалгана. 

Нийт тоо болон нийт өртгийн нийлбэрийг хянана. 

Журнал хэсгийн дебит, кредит бичилтийг шалгана. 

10 

Мэдээлэл зөв бол “Хадгалах” товчийг дарна. 

9. Баталгаажуулах жагсаалт

  • ☐ Хөдөлгөөний огноо зөв эсэх
  • ☐ Ажилтан зөв эсэх
  • ☐ Салбар (Хаанаас) зөв эсэх
  • ☐ Салбар (Хаашаа) зөв эсэх
  • ☐ Хаанаас/хаашаа сольж бичигдээгүй эсэх
  • ☐ Шилжүүлэх бараа зөв эсэх
  • ☐ Барааны код, хэмжих нэгж зөв эсэх
  • ☐ Тоо хэмжээ зөв эсэх
  • ☐ Нэгж өртөг, нийт өртөг зөв эсэх
  • ☐ Нийт тоо ба нийт өртгийн нийлбэр зөв эсэх
  • ☐ Журналын дебит ба кредит дүн тэнцэж байгаа эсэх
  • ☐ Гүйлгээний утга шаардлагатай бол бөглөгдсөн эсэх
  • ☐ Гүйлгээний төлөв зөв эсэх

10. Орлого/Зарлага ба Хөдөлгөөний ялгаа

Үзүүлэлт 

Орлого/Зарлага 

Хөдөлгөөн 

Зориулалт 

Бараа материалд орлого/зарлага бүртгэнэ. 

Барааг нэг байршлаас нөгөө байршилд шилжүүлнэ. 

Үлдэгдэл 

Нийт үлдэгдэл нэмэгдэх эсвэл буурна. 

Нийт үлдэгдэл өөрчлөгдөхгүй, байршлын үлдэгдэл өөрчлөгдөнө. 

Гол мэдээлэл 

Бараа, тоо, үнэ, өртөг, НӨАТ. 

Хаанаас, хаашаа, бараа, тоо, өртөг. 

Жишээ 

Нийлүүлэгчээс бараа хүлээн авах. 

Төв агуулахаас салбар руу бараа өгөх. 

Чиглэл 

Орлого эсвэл зарлага. 

Хаанаас → Хаашаа. 

Зөвлөмж
Орлого/Зарлага нь байгууллагын бараа материалд бараа орж ирэх эсвэл гарах гүйлгээ. Хөдөлгөөн нь байгууллага дотор нэг байршлаас нөгөө байршилд бараа шилжүүлэх гүйлгээ.
Next helpcenter