Элэгдэл байгуулах

1. Зориулалт

“Элэгдүүлэлт байгуулах” процесс нь санхүүгийн тайлант үеийг хаахаас өмнө хийгддэг процесс юм. Систем тухайн сарын үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлыг автоматаар тооцож, хуримтлагдсан элэгдэл болон зардлын журнал үүсгэн, баланс ба орлогын тайланд зөв тусгах нөхцөлийг бүрдүүлнэ. 

Энэ цонхоор хийх ажил 

Хөрөнгийн элэгдлийн графикийг тооцох, сар бүрийн элэгдлийн журнал үүсгэх, элэгдлийн зардлыг баталгаажуулж тайланд оруулах, Хөрөнгийн жагсаалт ба Ерөнхий журналын нийцлийг хянах боломжтой. 

Элэгдлийг 1 өдрөөс 1 жил хүртэлх сонгосон хугацаанд тооцуулах боломжтой. Үндсэн цэс → Хөрөнгө → Элэгдэл байгуулах замаар цонх руу нэвтэрнэ. 

NextERP-д ашиглах арга 

Товч агуулга 

Шулуун шугамын арга 

Ашиглалтын хугацааны турш тайлант үе бүрт тэнцүү дүнгээр элэгдэл тооцно. 

Үйл ажиллагааны арга 

Хөрөнгийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ, үйлдвэрлэсэн нэгжид үндэслэн элэгдэл тооцно. 

Жилүүдийн нийлбэрийн арга 

Ашиглалтын жилийн жинг ашиглан элэгдлийн дүнг тооцно. 

Үлдэгдлийг бууруулах арга 

Шулуун шугамын аргын хувийг сонгосон бууруулах коэффициентоор үржүүлэн хэрэглэнэ. 

Анхаарах
Онол болон НББОУС-д дурдсан дараах тусгай аргууд нь NextERP систем дээр одоогоор ашиглагдахгүй.
  • Элэгдэл тооцох тусгай аргууд:
  • Бараа материалын арга
  • Хасах ба орлуулах арга
  • Бүлгийн ба нийлмэл арга
  • Нийлмэл хүүгийн арга
  • Холимог буюу хосолсон арга

2. Жагсаалт, цонхны бүтэц ба талбарууд 

Элэгдэл байгуулах жагсаалт дээр сонгосон огнооны интервалд хийгдсэн элэгдлийн гүйлгээнүүд лавлагаагаар харагдана. Тухайн мөрийг нээж төлвийг баталгаажуулах эсвэл буцаах боломжтой. Шинээр гүйлгээ үүсгэхдээ “Шинэ” товчийг дарна. 

Зураг 1. Элэгдэл байгуулах жагсаалт, огнооны шүүлт болон гүйлгээний лавлагаа 

Дэлгэрэнгүй цонх нь толгой мэдээлэл болон хөрөнгө элэгдүүлэлтийн мөрийн жагсаалт гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. 

Зураг 2. Элэгдэл байгуулах дэлгэрэнгүй цонх 

2.1 Талбарууд 

Талбар 

Дэлгэрэнгүй тайлбар 

Тайлант үе 

Элэгдэл тооцох санхүүгийн тайлант хугацааг илэрхийлнэ. 

Огноо 

Элэгдэл байгуулах гүйлгээний огноо. Цонх нээхэд системийн огноо орж ирэх тул тайлант үеийн эцсийн огноотой тулгана. 

Тооцсон элэгдэл Санхүү 

Тухайн гүйлгээгээр санхүүгийн зорилгоор тооцсон элэгдлийн нийт дүн. 

Төлөв 

Түр хадгалах эсвэл Элэгдүүлэлт байгуулсан төлөвийг илэрхийлнэ. 

Тайлбар 

Гүйлгээг таних утга. Жишээ нь “2026.09 тайлант үеийн элэгдэл”. Тусдаа хөрөнгө элэгдүүлж байгаа бол тухайн нөхцөлийг тодорхой бичнэ. 

2.2 Мөрийн талбарууд 

Талбар 

Дэлгэрэнгүй тайлбар 

Хөрөнгө, хөрөнгийн нэр, тоо 

Элэгдэл тооцох хөрөнгийг таних суурь мэдээлэл. 

Нийт өртөг, үлдэх өртөг 

Анхны өртөг болон ашиглалтын хугацаа дуусахад эргүүлэн ашиглах эсвэл борлуулж болох үнэ цэнийг харуулна. 

Нийт элэгдэл, дансны үнэ 

Хуримтлагдсан элэгдэл болон хөрөнгийн одоогийн дансны үнийг хянах мэдээлэл. 

Төлөв 

Тухайн хөрөнгийн элэгдэл тооцох боломжит төлвийг илэрхийлнэ. 

Сүүлд элэгдсэн огноо 

Тухайн хөрөнгө дээр хамгийн сүүлд элэгдэл байгуулсан огноо. 

Элэгдүүлэх хоног 

Сүүлд элэгдсэн огнооноос одоогийн элэгдэл байгуулах огноо хүртэлх тооцогдох хоног. 

Тооцсон элэгдэл Санхүү / Татвар 

Санхүүгийн болон татварын зорилгоор тус тус тооцсон элэгдлийн дүн. 

Элэгдүүлэх жил Санхүү / Татвар 

Санхүүгийн болон татварын зорилгоор тохируулсан ашиглалтын хугацаа. 

Үйлдвэрлэсэн нэгжийн тоо 

Үйл ажиллагааны аргаар элэгдэл тооцох үед ашиглах үйлдвэрлэлийн хэмжээ. 

Элэгдүүлэх арга 

Хөрөнгийг орлогод анх бүртгэхэд сонгосон арга. Өөрчлөх бол Хөрөнгийн дэлгэрэнгүй жагсаалтаас тухайн хөрөнгийн дэлгэрэнгүй рүү орж засна. 

Хэлтэс, ашиглаж эхэлсэн огноо 

Хөрөнгийн ашиглалтын нэгж болон ашиглаж эхэлсэн хугацааг хянах мэдээлэл. 

Элэгдлийн данс, хөрөнгийн данс 

Журналын хуримтлагдсан элэгдэл болон хөрөнгийн дансны уялдааг шалгах талбарууд. 

Тайлбар 

Мөрийн нэмэлт тайлбар. 

3. Элэгдэл байгуулах процесс 

Та яг одоо элэгдэл байгуулах гэж байвал дараах алхамуудыг дагаад хийгээрэй. Жишээ нь Бүх хөрөнгөө шулуун шугамын аргаар элэгдүүлж байгаа компани 2026 оны 9-р сарын элэгдлийг байгуулах гэж байна гэж бодъё. 

1. Цонх руу нэвтрэх — Үндсэн цэс → Хөрөнгө → Элэгдүүлэлт байгуулах замаар нээнэ. 

2. Толгой мэдээлэл бөглөх — Огноог 2026.09.30 болгон нягталж, тайлбарт “2026.09 тайлант үеийн элэгдэл” гэж оруулна. Системийн автоматаар санал болгосон огноо нь хийх огноотой тохирч буйг заавал шалгана. 

Төлөв 

Нөлөө 

Түр хадгалах 

Гүйлгээг түр хадгална. Хөрөнгийн хуримтлагдсан элэгдэл нэмэгдэхгүй, журналын гүйлгээ үүсэхгүй. 

Элэгдүүлэлт байгуулсан 

Гүйлгээ эцэслэн баталгаажина. Хуримтлагдсан элэгдэл нэмэгдэж, балансын дансуудтай холбогдох журналын бичилт үүснэ. 

 3. Элэгдүүлэх хөрөнгийн жагсаалт шалгах — Систем тухайн сард элэгдэл тооцогдох хөрөнгүүдийг автоматаар гаргана. “Элэгдүүлэх хоног” багана нь сүүлд элэгдсэн өдрөөс одоогийн огноо хүртэлх хугацааг тооцож харуулна; шулуун шугамын элэгдэл нь энэ хоногт ногдоно. 

Мөрийн хяналт
Хөрөнгийн нэр, ангилал, өртөг, элэгдлийн дүн, хөрөнгийн данс болон хуримтлагдсан элэгдлийн дансыг тулгана. Элэгдэл тооцохгүй хөрөнгийг чекгүй орхих эсвэл “Мөр хасах” үйлдлээр хасна. Дутуу хөрөнгө байвал “Мөр нэмэх” үйлдлээр нэмж болно.

3.1 Дутуу эсвэл бодогдохгүй үед

Шалгах зүйл 

Тайлбар 

Сүүлд элэгдсэн огноо 

Тусдаа элэгдлийн гүйлгээгээр тухайн хөрөнгийн элэгдлийг урьдчилан байгуулсан байж болно. 

Хөрөнгийн төлөв 

“Элэгдүүлэхгүй” төлөв сонгогдсон бол элэгдэл тооцогдохгүй. Энэ төлвийг хөрөнгийн дэлгэрэнгүй дээр өөрчилнө. 

Элэгдүүлэх жил Санхүү 

Санхүүгийн ашиглалтын хугацаа дууссан эсэхийг шалгана. 

Дансны үнэ ба үлдэх өртөг 

Дансны үнэ үлдэх өртөгт хүрсэн бол хөрөнгө бүрэн элэгдсэн гэж үзнэ. 

4. Журнал холбох — Төлвийг “Элэгдүүлэлт байгуулсан” болгосны дараа Журнал хэсгийн бичилтийг нээж шалгана. 

5. Баталгаажуулах — Дт болон Кт талын дүн тэнцсэн, сонгосон хөрөнгө ба огноо зөв эсэхийг баталгаажуулсны дараа гүйлгээг эцэслэнэ. 

4. Журнал, төлөв ба баталгаажуулалт 

Элэгдэл байгуулагдсаны дараа систем тухайн компанийн салбарын сегменттэй элэгдлийн зардал болон хуримтлагдсан элэгдлийн данс руу бичилт үүсгэнэ. 

Журналын тал 

Хяналт 

Дт 

Элэгдлийн зардал. 

Кт 

Хуримтлагдсан элэгдэл. 

Тэнцэл 

Дт болон Кт дүн тэнцсэн эсэхийг заавал шалгана. 

Баталгаажуулалтын үр дүн
“Элэгдүүлэлт байгуулсан” төлөвт шилжсэний дараа хуримтлагдсан элэгдэл нэмэгдэж, гүйлгээ балансын дансуудтай холбогдоно. Posted болсон гүйлгээг буцаах боломж хязгаарлагдмал тул батлахаас өмнө бүх хяналтыг хийсэн байна.

5. Элэгдлийн аргуудын лавлах

5.1 Шулуун шугамын арга 

Энэ аргаар ашиглалтын хугацааны турш тайлант хугацаа бүрт тэнцүү дүнгээр элэгдэл тооцно. Газрын тохижуулалт, барилга, түрээсийн сайжруулалт, тавилга эд хогшлын элэгдлийн зардалд тохиромжтой. 


Үлдэх өртөг нь ашиглалтын хугацаа дуусахад хөрөнгөөс эргүүлэн ашиглах эсвэл борлуулж болох үнэ цэнэ юм. Анхны өртгөөс үлдэх өртгийг хассан дүнг элэгдүүлэх өртөг гэнэ. 

5.2 Үйл ажиллагааны арга 

Энэ аргаар хөрөнгийн гүйцэтгэх ажлын норм, ашигласан байдлыг харгалзан элэгдэл тооцно: их ашиглавал их, бага ашиглавал бага элэгдэл тооцогдоно. Үйлдвэрийн тоног төхөөрөмж, тооцоолох олшруулах машин, байгалийн нөөцөд тохиромжтой. Техник технологийн хоцрогдолд богино хугацаанд ордог хөрөнгөд тохиромжгүй гэж эх сурвалжид тайлбарласан. 


5.3 Жилүүдийн нийлбэрийн арга 

Энэ арга нь ашиглалтын жилийн жинг ашиглана. Томъёонд n нь үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацаа, i нь өмнө нь элэгдэл тооцсон жилийг илэрхийлнэ. Жишээ нь 30 жилийн ашиглалтын хугацаатай хөрөнгийн жилүүдийн нийлбэр 465 буюу (30×31) / 2 байна. 


5.4 Үлдэгдлийг бууруулах арга 

Энэ арга нь шулуун шугамын аргаар тооцсон элэгдлийн хувийг ашиглана. Жишээ нь 5 жилийн ашиглалтын хугацаатай хөрөнгийн шулуун шугамын хувь 20 хувь (100 / 5). Давхар бууруулах бол 20 хувийг 2-оор, 150 хувиар бууруулах бол 1.5-аар үржүүлнэ. 


6. Баталгаажуулах жагсаалт

Анхаарах
Элэгдлийн сар буруу бол тайлан зөрнө. Хөрөнгийн ангилал буруу бол элэгдлийн дүн буруу тооцогдоно. Ашиглалтын хугацаа өөрчлөгдвөл Adjustment хийх шаардлагатай.

6.1 Сар бүрийн хаалтын зөвлөмж 

□  Элэгдэл байгуулахаас өмнө бүх шинэ хөрөнгийн орлого болон хөрөнгийн хөдөлгөөнийг бүртгэсэн эсэхийг шалгана. 

□  Сар бүрийн тайлант үеийн төгсгөлд бүх шаардлагатай хөрөнгийг оруулсан нэг элэгдлийн гүйлгээ үүсгэсэн эсэхийг хянана. 

□  Хөрөнгө актлах, борлуулах, ашиглалтаас хасахын өмнө тухайн гүйлгээний өдрийг хүртэлх элэгдлийг эхэлж байгуулна. 

□  Хөрөнгийн ангилал, ашиглалтын хугацааг санхүүгийн бодлоготой тулгаж, Суурь мэдээлэлд зөв бүртгэсэн байна. 

□  Элэгдэл байгуулсан хөрөнгийг шилжүүлсэн бол шууд элэгдлийг буцаах боломжгүй байж болох тул эхлээд шилжүүлгийн гүйлгээг буцаах шаардлагатай. 

Анхаарах
Огноо, тайлант үе, сонгосон хөрөнгийн жагсаалт, элэгдүүлэх хоног, ангилал, ашиглалтын хугацаа, дансны уялдаа, Дт/Кт тэнцэл, төлөв болон Ерөнхий журнал ба Хөрөнгийн тайлангийн нийцлийг шалгасны дараа л баталгаажуулна.

Дүгнэлт 

Элэгдүүлэлт байгуулах цэс нь хөрөнгийн элэгдлийн зардлыг тооцож, хуримтлагдсан элэгдэл болон санхүүгийн журналтай уялдуулах хаалтын чухал процесс юм. Гүйлгээг батлахаас өмнө огноо, хөрөнгийн мэдээлэл, элэгдлийн дүн ба журналын тэнцлийг бүрэн хянах нь тайлангийн зөв байдлыг хангана. 

Next helpcenter